Өмнөд Солонгос дахин нэг тагнуулын хиймэл дагуул хөөргөв
2024-04-09 09:59:12
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, БНСУ-ын цэргийн тагнуулын хоёр дахь хиймэл дагуулыг АНУ-ын Флорида муж дахь Кеннедийн сансрын төвөөс хөөргөсөн тухай өчигдөр, 8-ны өдөр БНСУ-ын үндэсний БХЯ цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. 

Америкийн зүүн нутгийн цагаар 7-ны өдрийн 19 цаг 17 минутад БНСУ-ын армийн Цэргийн тагнуулын хиймэл дагуул-2-ыг Америкийн Шонхор-9 зөөгч пуужингаар сансарт гаргажээ. 2 цаг 40 минутын дараа хиймэл дагуул газрын суурь станцтай холбогдож, тойрог замд орсноо баталгаажуулсан байна. Өнгөрсөн оны 12-р сард БНСУ-ын цэргийн тагнуулын анхны хиймэл дагуулыг АНУ-ын Калифорни мужид амжилттай хөөргөж байсан юм.