Жижиг дунд ААН-ийн хөгжлийн индекс 0.2 нэгж өсөв
2024-04-09 11:11:01
Share
Share this with Close
youtube WeChat

Эхний улиралд Хятадын жижиг дунд аж ахуйн нэгжийн хөгжлийн индекс 89.3 болж, өнгөрсөн оны сүүлийн улирлаас 0.2 нэгжээр өслөө гэж Хятадын жижиг дунд ААН-ийн холбооноос өнөөдөр, 9-нд мэдээлэв. 

Хаврын баярын дараа жижиг, дунд комкпаниуд үйлдвэрлэлээ эрчимтэй сэргээж, бодлогын дэмжлэгээ нэмэгдүүлсэн нь өсөлтийн гол шалтгаан болж байна. Хятадын улс ардын эдийн засгийн 8 гол салбараас 5 салбарын дотоод захиалга, 5 салбарын хөрөнгө оруулалт, 4 салбарын борлуулалтын үнийн индекс өссөн байна. 

Жижиг дунд олон компани бүтээгдэхүүн хөгжүүлэлт, технологийн судалгаанд хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, олон хүнийг нарийн мэргэшүүлж, шинэ технологийн хөгжлийг түргэтгэсэн гэж нийгэмлэгийн судалгаанд дурдсан байна.