НҮБ-д элсэх Палестины өргөдлийг хэлэлцлээ
2024-04-09 09:40:35
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-д элсэх Палестины өргөдлийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 8-нд ахин хэлэлцэж, өргөдлийг байнгын хороонд шилжүүлэв.

Аюулгүйн зөвлөл хаалттай зөвшилцөөд, дараа нь нээлттэй хуралдаж шинэ гишүүн элсүүлэх хороонд Палестины өргөдлийг шилжүүлэхээр болжээ. Тус хороо Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүнээс бүрддэг бөгөөд өчигдөр үдээс хойш хуралдаж, гаргасан дүгнэлтээ Аюулгүйн зөвлөлд тайлагнах юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейд зөвлөмж гаргах эсэхээ Аюулгүйн зөвлөл шийднэ.

НҮБ-д шинэ гишүүн элсүүлэхийг Аюулгүйн зөвлөл санал болгож, Ерөнхий Ассамблей шийдвэрлэдэг дүрэмтэй. Шинэ гишүүн элсүүлэхэд Аюулгүйн зөвлөлийн 15 гишүнний 9 гишүүн зөвшөөрөх шаардлагатай. Мөн байнгын гишүүн орнууд хориг тавихгүй байх ёстой. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы санал хураалтаар гуравны хоёр хувийн санал авах шаардлагатай юм.