Хятад Бразилын удирдагчид мэндчилгээ дэвшүүлэв
2024-04-09 18:38:07
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 9-нд Хятадын Коммунист нам, Бразилын Хөдөлмөрийн намын 7-р удаагийн онолын хурал Бээжинд болсон юм. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, Бразилын Хөдөлмөрийн намын хүндэт дарга, Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва нар хуралд мэндчилгээ дэвшүүлжээ.

Ши Жиньпин, 2022 оны 10-р сард хуралдсан ХКН-ын 20 дугаар их хурлаар "ХКН-ын гол үүрэг бол бүх үндэстнээ дайчлан орчин үеийн социалист хүчирхэг улсыг байгуулж, хоёр дахь зуун жилийн зорилтыг биелүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр хүчирхэг улс орны бүтээн байгуулалтыг ахиулж, Хятадын үндэстний агуу их сэргэн мандлыг биелүүлнэ" хэмээн тодорхой заасан юм. 2023 оны 1-р сард Бразилын Хөдөлмөрийн нам дахин төр барьсны дараа “Өсөлтийг хурдтай нэмэгдүүлэх төлөвлөгөө”, “Үйлдвэрлэлийн шинэ төлөвлөгөө” зэрэг хөгжлийн стратегийг эрчимтэй ахиулж, тогтвортой хөгжлийг дэмжин ажилласан юм. Хоёр орны засаг баригч намуудын онолын энэхүү хурал нь “эрх баригч намын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, орчин үеийн замналыг эрэлхийлэх ”сэдвийн хүрээнд болж байна. Энэ нь эрх баригч намын бүтээн байгуулалтыг бэхжүүлэх, өөрийн орны хөгжилд тохирсон орчин үеийн хөгжлийн замналыг эрэлхийлэхэд маш чухал ач холбогдолтой.

Энэ онд Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд Хятадын Коммунист нам, Бразилын Хөдөлмөрийн намын хооронд харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байна. ХКН нь Бразилын Хөдөлмөрийн намтай засаглалын туршлага солилцох, харилцан туршлага судлахад бэлэн бөгөөд тус тусын намын бүтээн байгуулалт, үндэсний хөгжлийг ахиулж, мөн шинэ цаг эриний Хятад Бразилын харилцааг шат ахиулахыг хүсэж байна гэжээ.