Халдлага үйлдэгч Украины нууц албатай холбоотой байж болзошгүй гэв
2024-04-09 11:02:55
Share
Share this with Close
youtube WeChat

Москва мужийн "Крокус сити холл"-д болсон террорист халдлага үйлдэгч Украины нууц албатай холбоотой байж магадгүй гэсэн нотлох баримт бий гэж ОХУ-ын мөрдөн байцаах товчоо өчигдөр, 8-нд мэдэгдэв.

Халдлагын хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалт үргэлжилж, амиа алдагсдыг хэн болохыг тогтоосоор байна. Террорист халдлага үйлдсэн байж болзошгүй гэмт хэрэгтэн, хамсаатан, зохион байгуулагчдыг олж, баривчлах зорилгоор мөрдөн байцаалт, эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байна гэж мэдэгдэв.