Хятадын өмнөд бүсэд цэргийн сургуулилт хийв
2024-04-09 09:55:32
Share
Share this with Close
youtube WeChat

Өмнөд бүсийн цэргийн командлалын хэвлэлийн төлөөлөгч, Агаарын цэргийн хурандаа Тянь Жюйньли, дөрөвдүгээр сарын долоон, наймны өдрүүдэд АЧА-ийн Өмнөд бүсийн цэргийн командлал тэнгисийн болон агаарын цэргийн хүчнийг зохион байгуулж, Өмнөд Хятадын тэнгист сөнөөгч онгоцны эргүүл, сэрэмжлүүлэг нислэг үйлдэж, тэнгис болон агаарын хамтарсан довтолгоо, хөлөг онгоцнуудын байлдааны бэлэн байдлын аялал сургуулилт хийлээ. Өмнөд бүсийн цэргийн командлал цэрэг армийн бэлтгэл сургуулилтаа тасралтгүй сайжруулж, цаг ямагт өндөржүүлсэн бэлэн байдалд байлгаж, үндэсний бүрэн эрх, аюулгүй байдлыг тууштай хамгаалж, Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалж байна гэжээ.