Запорожье станцад дөхөж ирсэн дроныг устгав
2024-04-09 09:38:42
Share
Share this with Close
youtube WeChat

Запорожье цөмийн цахилгаан станцын ойролцоо гарч ирсэн дроныг агаарт устгасан. Станцын аюулгүй байдалд хохирол учруулаагүй гэж өчигдөр, 8-нд нийгмийн сүлжээгээр мэдэгдэв. Дрон энэ удаад тус станцын цахилгаан үүсгүүрийн 6-р хэсгийн цогцолборын оройд унажээ. Украины тал цөмийн цахилгаан станц руу халдсаар байна гэжээ.

ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков 8-нд, Украины арми Запорожье цөмийн цахилгаан станц руу дайрч байгаа нь “туйлын аюултай өдөөн хатгалга”, “маш ноцтой үр дагавар учруулна" гэв.

Өмнөх өдөр нь бас дроны халдлагад өртсөн. Украины арми 7-нд Запорожье цөмийн цахилгаан станцын бүсэд дроноор халдлага хийлээ гэж Оросын хэвлэлүүд мэдээлсэн. ОУАЭХА мөн өдөр, цөмийн цахилгаан станцад дроноор дайралт хийж, цахилгаан үүсгүүрийн 6-р хэсэг гэмтсэн. Станцын аюулгүй байдалд хохирол учраагүй гэж мэдэгдээд байв. 

Украины БХЯ-ны Тагнуулын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Андрей Юсов 7-нд,  Запорожье цөмийн цахилгаан станц руу дроноор халдсан гэдгийг үгүйсгэжээ. Станц руу хийсэн өдөөн хатгалгын үйлдэлд Украин оролцоогүй. Харин Оросууд тэндээс цэргээ татах хэрэгтэй гэв.

Запорожье бол Европын хамгийн том цөмий цахилгаан станцуудын нэг. Орос Украины мөргөлдөөн эхэлснээс хойш Оросууд станцыг хяналтдаа авсны дараа цөмийн цахилгаан станц их бууны олон дайралтад өртсөн юм.


Уртнасан