Украиныг НАТО-д элсүүлэхийг Орос зөвшөөрөхгүй гэв
2024-04-09 15:56:19
Share
Share this with Close
youtube WeChat

Америкт суугаа Оросын элчин сайд Анатолий Антонов, Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлэхийг Орос хэзэ ч хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ бол Оросын үндэсний аюулгүй байдалд заналхийлэл болж байна гэснийг Оросын хэвлэлүүд өнөдөр, 9-нд мэдээлэв. Тэрээр цааш нь хэлэхдээ, Оросын тал 2021 оны арванхоёрдугаар сард барууны орнуудад аюулгүй байдлын баталгааны талаар санал дэвшүүлсэн. Америк Оросын байр суурийг сонсоогүй гэжээ.

△ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антонов

Украин 2022 оны есдүгээр сард НАТО-д элсэх хүсэлтээ албан ёсоор гаргасан юм.