Хятадын иргэд Америкийн хил дээр байнга дарамтад өртдөг
2024-04-09 10:23:14
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын иргэд Америкийн хилээр орж гарахдаа байнга дарамтад өртөх болсон. Энэ талаар Вашингтонд суугаа Хятадын ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр, 8-ны өдөр мэдээлэл өгөв. 

Тэрээр, сүүлийн жилүүдэд Америкийн хил, гаалийн ажилтнууд Америкт зорчиж буй Хятад иргэд, ялангуяа хятад оюутан, эрдэмтдийг ямар ч шалтгаангүйгээр дарамталж, байцааж, албадан буцааж байна. Бүрэн бус бүртгэлээс харвал, 2021 оны долдугаар сараас өнөөг хүртэл АНУ-ын зүгээс Хятадын 300 орчим иргэнийг ямар ч үндэслэлгүй дарамталж, байцааж, албадан гаргасан. Тэдний дотор 70 гаруй оюутан багтаж байна, тэд бүгд хууль ёсны болон хүчин төгөлдөр бичиг баримттай. 2023 оны арваннэгдүгээр сараас хойш зөвхөн Вашингтоны Даллес нисэх онгоцны буудалд хятад оюутнуудыг дарамталж, байцааж, визийг нь цуцалж, албадан гаргасан 10 тохиолдол гарсан. Америкийн эл үйлдэл ердийн хууль сахиулах үйл ажиллагааны хүрээнээс хальж, үзэл суртлын хатуу байр суурьтай, холбогдох талуудын хууль ёсны эрх ашиг, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, Хятад, Америкийн боловсон хүчний хэвийн солилцоонд саад учруулж, хоёр ард түмний харилцаа, соёлын солилцоог эрчимжүүлж, хөнгөвчлөх тухай хоёр улсын төрийн тэргүүний зөвшилцлийг ноцтой зөрчиж байна. Хятад улс эрс дургүйцэж, эрс эсэргүүцлээ илэрхийж байна. Ийм тохиолдол давтагдсаар байвал, Хятад улс асуудал шийдэгдэх хүртэл "тохиолдол болгон дээр хатуу байр сууриа илэрхийлсээр байх болно" гэжээ.