Брэнди дарсны үнэ Хятадад хэт хямд байгаад шалгалт хийж байна
2024-04-09 15:48:21
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 8-нд Худалдааны яамны сайд Ван Вэнь Тао Парис хотод Францын Брэнди дарсны компанийн төлөөлөлтэй уулзав. Европын холбооноос импортолдог Брэнди дарс Хятадын зах зээлд хэт хямд үнэтэй орж ирж байгаа талаар дотоодын дарсны үйлдвэрлэлийн салбарын гаргасан өргөдлийн дагуу шинжээч томилон мөрдөн шалгалт явуулж байна, энэ нь Европын холбооны ямар нэгэн оронд чиглээгүй, шалгалтыг урьдчилан төлөвлөөгүй. Хятад улсын хууль, Дэлхийн худалдааны байгууллагын дүрмээр нээлттэй мөрдөн шалгалт явуулж, хэнд ашигтай, хэнд хохиролтойг тогтооно гэв.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад Францын дипломат харилцааны 60 жил энэ онд болно. Хоёр орны эдийн засаг худалдааны хэтийн төлөв өргөн байна. Францын үйлдвэр худалдааны салбартай ойр хамтран ажиллаж, эдийн засаг худалдааг тогтвортой хөгжүүлэхэд Хятад бэлэн байна. Хятадын зах зээл асар том, хэрэглээний маш их боломжтой. Энэ 2024 он Хятадын “Хэрэглээг дэмжих жил” тул хэрэглэгчид чанартай бүтээгдэхүүн импортоор авах хэрэгцээ нэмэгдэх болно. Францын компаниуд идэвхтэй оролцож, Хятадын хөгжлийн боломжоос хуваалцахыг дэмжиж байна гэв.

Тусгайлан ярилцах хурлыг Хятадын талаас зохиож, компаниудын байр суурийг сонссонд оролцогчид талархлаа илэрхийлэв. Хятад улсын мөрдөн шалгалтад идэвхтэй хамтарч, мөн Хятадын зах зээлд гүнзгий ороход бэлэн байна гэжээ.


Уртнасан