90 хоногт 6.6 сая машин зарав
2024-04-10 15:44:39
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос өнөөдөр (10-ны өдөр) нийтэлсэн мэдээллээс харвал, энэ оны эхний улиралд Хятадын автомашины аж үйлдвэр эрч хүчтэй хөгжиж, сайн эхлэл тавигджээ. 

Эхний улиралд 6 сая 606 сая машин үйлдвэрлэж, 6 сая 720 мянган машин борлуулжээ. Үйлдвэрлэсэн машин өнгөрсөн оны мөн үеэс 6.4 хувь, борлуулсан машин 10.6 хувиар өссөн байна. Үүний дотор гуравдугаар сард автомашины үйлдвэрлэл, борлуулалт 2.6 саяыг давж, өмнөх сар, мөн өмнөх оны мөн үеэс хоёр дахин өсчээ. 

Он гарсаар Хятадын цахилгаан машины үйлдвэрлэл хурдацтай өсөлтөө хадгалж байна. Тайлант хугацаанд 2 сая 115 мянган цахилгаан машин үйлдвэрлэж, 2 сая 90 мянган машин боруулсан байна. Цахилгаан машины үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 28.2 хувь, борлуулалт 31.8 хувиар нэмэгдэж, зах зээлд эзлэх цахилгаан машины хувь хэмжээ 31.1 хувьд хүрчээ. Мөн энэ хооронд 307 мянган тээврийн хэрэгсэл экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 23.8 хувиар өссөн байна.