Таримын хотгорыг тойруулан хийн хоолой тавих төсөл эхлэв
2024-04-10 09:59:42
Share
Share this with Close
youtube WeChat

Байгалийн хийн арвин их нөөцтэй Таримын хотгорыг тойруулан хоолой тавих төслийн барилгын ажлыг Шиньжянд эхлүүлжээ. Төслөөр, 2108 км урт хийн хоолой байгуулан эрчим хүчний том бүтээн байгуулалт хийж, цэвэр эрчим хүчээр Шиньжяны эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг дэмжих юм.

Шиньжяны Кучэ хотод хийн хоолойн бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүлсэн байна. Уг төсөл гурван үе шаттай хэрэгжинэ.

Энэ нь Шиньжяны өмнөд хойд нутгийн хийн хоолойн өргөтгөл төслийн чухал хэсэг бөгөөд 5000 км урт хоолой нэмж барих юм. Төсөл хэрэгжиж дуусахад Шиньжяны өмнөд, хойд нутгийн 24 сянь, хот, Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын 52 корпусын 11 сая хүн ард үр өгөөжийг нь хүртэж, тус бүсийн эдийн засаг нийгмийн хөгжлийг урашлуулж, иргэдийн амьдралыг сайжруулж, экологийн орчныг хамгаалах чухал ач холбогдолтой юм.


Уртнасан