Запорожье станц руу халдсан асуудлаар хуралдана
2024-04-10 09:48:37
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын атомын эрчим хүчний агентлаг өчигдөр, 9-нд, агентлагийн удирдах зөвлөлийн 11-ний өдөр Вена дахь төв байранд яаралтай горимоор хуралдана. Запорожийн цөмийн цахилгаан станц руу дроноор халдсан талаар хэлэлцэнэ. Орос, Украин өмнө нь ОУАЭХА-ийн Удирдах зөвлөлийн хурал хийлгэх хүсэлт илгээж байсан гэж мэдэгдэв.

Энэ сарын 9-ний үүрээр Запорожийн цөмийн цахилгаан станц руу ахин нисгэгчгүй онгоцоор халдсан. Станцын цөмийн аюулгүй байдал алдагдаагүй гэж тус агентлаг мөн өдөр ахин мэдэгдэл гаргасан юм.

Тус агентлагийн ерөнхий захирал Гросси, халдлагын ард хэн байгаа нь хамаагүй, хэн ч байлаа гэсэн галаар тоглож байна. Цөмийн цахилгаан станц руу халдах нь туйлын хариуцлагагүй, туйлын аюултай. Иймээс ийм үйлдлийг зогсоох ёстой  гэжээ.