Унц алт 2384.5 ам долларт хүрлээ
2024-04-10 10:07:09
Share
Share this with Close
youtube WeChat

Алт олон улсын зах зээлд тасралтгүй өссөөр, өчигдөр 9-ний мягтар гаригт нэг унц алт 2384.5 ам.долларт хүрч, үнийн дээд хязгаарыг ахин эвдлээ.

Хаалтын байдлаар, Нью-Йоркийн биржид зургадугаар сарын фьючерс үнэ 0.48 хувиар өсч, унц алт 2362.4 ам.долларт хүрэв. Холбооны нөөцийн сан энэ жил бодлогын хүүгээ бууруулах нөхцөл, мөн эрсдэлээс зайлсхийх шалтгаанаар алтны үнэ өсөхийн зэрэгцээ, Дэлхийн алтны нийгэмлэгийн сүүлийн үеийн мэдээллээс харвал, энэ гуравдугаар сард дэлхийн алтны ETF (арилжааны нээлттэй индексийн сан) хөрөнгийн гадагшлах урсгал удааширч, хөрөнгө их хуримтлагдсан гэжээ.