Иранаас олзолсон зэвсгээ Украинд өгсөн гэв
2024-04-10 15:51:13
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 4-р сарын 9-нд АНУ-ын Төв командлал мэдэгдэхдээ, Иранаас олзолсон зэвсгээ өнөөдөр Украинд нийлүүлсэн гэв.

Тухайн өдөр олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлд, Украинд автомат буу, пулемёт, мэргэн буучийн винтов, танк эсэргүүцэгч зэрэг 5000 гаруй тооны зэвсэг, 500 мянга гаруй сум нийлүүлж байна. Украины байлдааны бригадыг хөнгөн зэвсгээр тоноглоход эдгээр зэвсэг хангалттай гэжээ.

Эдгээр зэвсгийг Америкийн болон холбоотнуудын тэнгисийн цэргийн хүчин 2021 оны тавдугаар сараас 2023 оны  хоёрдугаар сарын хооронд харьяалалгүй дөрвөн хөлөг онгоцноос олзолж авсан юм байна. Ираны Исламын хувьсгалт гвардийн корпусаас Йемен дэх Хути зэвсэгтбүлэглэлд хүргэхээр тээвэрлэж байсан нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2216 дугаар тогтоолыг зөрчсөн. 2023 оны 12 сарын 1-нд Америкийн засгийн газар Хууль зүйн яамаараа дамжуулан Ираны Исламын хувьсгалт гвардийн корпусын эсрэг нэхэмжлэл гаргаж, эдгээр зэвсгийн эзэмших эрхийг олж авсан байна.