Японыг татан оролцуулснаар “AUKUS” буруу замаар улам холдоно
2024-04-10 23:09:47
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн өдөр Америк, Их Британи, Австрали гурван орон Япон “AUKUS”-д нэгдэн орсон гэж зарласан нь олон улсын анхаарлын төвд оржээ. Уг гурван орон энэхүү эвсэл бүлгийг 2021 оны 9-р сард байгуулснаас хойш анх удаа холбоотноо нэмж элсэж байгаа юм. Японы засгийн газар ч уг зохион байгуулалтын чухал чанарыг онцолж, хүлээн зөвшөөч байгаагаа илэрхийлжээ. Харин Японы цөөн бус иргэд “ AUKUS” гэгч зохион байгуулалт талуудын санаа зовж байгааг үл хамааран гишүүнээ өргөтгөж байгаа нь фракц хуваан сөргөлдөхийг ширүүсгэж, цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа бөгөөд Ази, Номхон далайн бүсийн энх тайван тогтвортой байдлыг бусниулах болно хэмээн шүүмжлэлтэй хандаж байна.

 “AUKUS” гэгч нь Америк, Их Британи, Австралийн тогтоосон гурван талт аюулгүй байдлын түншлэлийн харилцааг хэлж байна. Үүнд хоёр гол агуулгатай. Нэгд, Австралид цөмийн шумбагч онгоц байршуулах бөгөөд гурван орон цөмийн шумбагч онгоц судлан бүтээх талаар хамтран ажиллана. Дурдууштай нь энэхүү хамтын ажиллагаа зөвхөн энэ гурван орны хооронд явагдах болно. Хоёрт, Байлдааны чадавхыг дээшлүүлэх үүднээс шинэ технологийг хамтран судална. Энэхүү хамтын ажиллагаанд дээрх гурван орон “санаа нэгтэй түнш” хайж байгаа юм.

Тэгвэл тэд эн түрүүнд Японыг сонгосон бол? Энэ тухай шинжээчид хоёр талын шалтгаан хэлж байна. Тухайлбал: Нэгд, Америк, Их Британи, Австрали өндөр технологийн салбарт тус бүр өөр өөрийн гэсэн дутагдалтай байдаг бол Япон харин хэт авианы зэвсэг, квант технологи, цахим дайн, хиймэл оюун ухаан зэрэг салбарт давуу талтай бөгөөд батлан хамгаалах технологид илүү туршлагатай юм. Япон эл эвсэлд нэгдэж байгаа нь уг гурван оронтой цэргийн нууц, чухал технологиудыг хуваалцах замаар өөрийн орны батлан хамгаалах чадавхаа нэмэгдүүлж, улмаар Ази, Номхон далайн бүс дэх цэрэг дайны нөлөөгөө нэмэгдүүлэхийг зорьж байна.

Стратегийн хувьд дээрх орнууд өөр өөрийн гэсэн тодорхой зорилттой. Америк нь “AUKUS”-ыг “Энэтхэг, Номхон далайн стратеги"-ийн хэрэгжилтийн гол “багаж”-аар үзэн, илүү олон холбоотон татаж оруулахыг хүсэж байна. Ялангуяа, өндөр технологи эзэмшсэн мөртлөө энх тайванч үндсэн хуульдаа удаа дараа засвар өөрчлөлт оруулж буй Японыг татан оруулж, Хятадыг хязгаарлахыг санаархаж байна. Их Британийн хувьд “Дэлхийн Их Британи” стратегиа эрчимтэй ахиулж байгаа болохоор Японтой аюулгүйн салбар дахь хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, Японы хүчийг ашиглан Ази, номхон далайн бүс нутгийн үйл хэрэгт гар дүрж, уг бүс нутаг дахь нөлөөллөө өргөжүүлэхийг санаархаж байгаа юм.

Харин Австралийн хувьд эхлээд шинэ гишүүн элсүүлэх тухайд идэвхжилгүй байсан. Яагаад гэвэл шинэ гишүүн нэмж элсвэл цөмийн шумбагч онгоц судлан бүтээх төлөвлөгөөнд нь саад болохоос айж байсан, гэхдээ энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтийн ахиц маш удаан байсан учраас “AUKUS”-ын хамтын ажиллагааны хоёр дахь агуулгад хүлээлт тавьж эхэлжээ. Японы хувьд уг эвсэлд нэгдэхээр дамжин “AUKUS”-ыг Ази, номхон далайн бүсэд цэрэг дайны төлөвлөгөө хэрэгжүүлж, Хятадыг хязгаарлах шинэ хэрэгсэл болгохыг зорьж байгаа юм.

Энэхүү эвсэл бүлэг нь шүүмжлэлд өртсөөр юм. Шри Ланкийн Ерөнхийлөгч Ранил Викрамасингхе хэлэхдээ, “AUKUS” гэгч буруу стратеги нь Ази тивд фракц хуваан сөргөлдүүлэхэд хүргэнэ гэжээ. Мөн Индонез, Малайзын удирдагчид тус эвсэл бүлэг нь Ази, Номхон дайлан бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулах болно гэжээ. Хэрэв Япон уг эвсэл бүлэгт нэгдэж, “AUKUS” -ын хүрээ нь Зүүн хойд Ази хүртэл өргөжихөд хүрвэл бүс нутагт маш их сөрөг нөлөө авчрах болно. Иймд энэхүү хүйтэн дайны сэтгэхүйтэй эвсэл бүлэг бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой заналхийлэх бөгөөд Ази, Номхон далайн интеграцийн үйл явцтай сөргөлдөж байгаа учраас анхнаасаа оршин тогтнох ямар ч шаардлагагүй юм.