Антарктидын судалгааны Шюе Лүн хөлөг Чиндаод ирлээ
2024-04-10 10:00:51
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 10-ны өглөө 6 цаг 26 минутад Шюе Лүн хөлөг Чиндао хотод буцан ирлээ.  Хятадын Байгалийн нөөцийн яамнаас зохион байгуулсан Антарктидын 40 дэх экспедицийн ажил амжилттай дууссан нь энэ юм. Байгалийн нөөцийн яам, Шаньдун мужийн захиргаа Чиндаогийн Олимпийн дарвуулт завины баазын усан онгоцны зогсоолд Шюе Лүн хөлгийг ёслол төгөлдөр угтан авч, гурван өдөр нээлттэй өдөрлөг хийхээр болжээ.

Хоёр хоногийн өмнө /4 сарын 8-нд/ Шюе Лүн-2  хөлөг Хонконгод буцан ирж, нээлттэй өдөрлөг хийсэн юм. Антарктидэд Шюе Лүн, Шюе Лүн- 2, Тяньхуй гэсэн гурван хөлөг судалгаа хийсэн юм.

Экспедицийн баг 2023 оны 11 сарын 1-нд Хятадаас хөдөлж, таван сар гаруйн богино хугцааанд хүнд үүрэг гүйцэтгэж, байгалийн хатуу ширүүн нөхцөлд ажиллаж, Антарктидын Чинлин өртөөг барьж байгуулан, үүний зэрэгцээ олон төрлийн судалгаа хийжээ.