Бөхөн хамгаалагч ах дүүс Содномцэрэн Жөү Зэнбэнь
2024-04-10 10:56:34
Share
Share this with Close
youtube WeChat

Төвөд бөхөн бол Хятадын ховордсон амьтан. Хээрийн зэрлэг гөрөөсийг малчид хайрлан хамгаалж ирсэн уламжлалтай. Тэдний нэг нь Хөхнуур мужийн Хайбэйн Төвөдийн өөртөө засах жөүгийн Харгай суурины малчин Жөү Зэнбэнь, Содномцэрэн гэх ах дүү хоёр юм. 

Харгайд 2015 онд үер болж 17 бөхөн үхжээ. Ах дүү хоёр түүнийг хараад бөхөн хамгаалахад сэтгэл зүрхээ зориулахаар шийдэж 2016 оноос Төвөд бөхөнг сайн дураар хамгаалах ажилд оролцож эхэлжээ. Харгайн бэлчээрт жилийн турш эргүүл хийж, гэмтсэн бэртсэн бөхөн, төөрсөн янзагыг гэртээ авчирч тэнхрүүлж байгаа юм.

Гуравдугаар сарын 26-ны орой Харгай суурины усан сувагт унаж осгох шахсан бөхөнг малчид олж, ах дүүст яаралтай мэдээ өгчээ. Бөхөн аврах туршлагатай ах дүүс тэрнийг гэртээ авчирч хөнжлөөр хучиж, сүүгээр угжиж тэнхрүүлээд бэлчээрт нь тавьжээ. Дээр дээр үсрэн бэлчээр тийшээ харайх бөхөнг хараад ах дүү хоёрын санаа амарсан байна. Жөү Зэнбэнь, Содномцэрэн хоёр эдгээр жилүүдэд 58 бөхөнг энэ мэтээр аварчээ. 

Амьтан тэжээж арчлах амаргүй. Хүмүүс тэднийг өөрийн өвс хадланг хээрийн бөхөнд үнэгүй цацдаг, тэнэг улс гэдэг аж. Гэсэн ч тэдний үгийг ах дүүс тоож байгаагүй юм. 

Орон нутгийн захиргаа 2021 оноос бөхөн тэжээхэд нь тусалж ах дүү хоёрт өвс тэжээл үнэгүй өгөх болжээ. Өнгөрсөн жил орон нутгийн Байгалийн нөөц, ой, бэлчээрийн товчоо ах дүү хоёрт  “Зэрлэг амьтан хамгаалагч” батламж олгожээ. 

Хөхнуурын бэлчээр 3400 гаруй бөхөнтэй болж, хээрийн зэрлэг гөрөөсийг хамгаалах малчид ч нэмэгдсээр байна.