Боинг 777, 787 нисэх онгоцны үйлдвэрлэлд доголдол гарсан гэж буруутгажээ
2024-04-10 15:37:48
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн Боинг компанийн инженер Сам Салехпоур, Боинг 777, 787 загварын нисэх онгоцыг үйлдвэрлэлд асуудал үүсч, олон хэсгийн холбоосыг стандарт зөрчиж хийснээс, нисэх онгоцны насжилтыг богиносгож, нислэгийн явцад эд анги хугарах эрсдэл нэмэгдүүлсэн гэж компанийг буруутгасан тухай CNN телевиз өчигдөр, 9-нд мэдээлэв.

Америкийн Холбооны нисэхийн хяналтын товчоо Сам Салехпоурын буруутгалд мөрдөн байцаалт явуулж эхэлсэн байна. Сенатын мөрдөн байцаах ажлын хэсэг энэ сарын 17-нд сонсгол хийхээр товложээ.

Боинг 787 загварын онгоцыг үйлдвэрлэхэд өөрчлөлт хийсэн гэдгээ Боинг компани хүлээн зөвшөөрсөн боловч эдгээр өөрчлөлт нь нисэх онгоцны аюулгүй ашиглалтын хугацаанд сөргөөр нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн тухай эх сурвалжид мэдээлжээ.

Боинг 777 загварын нисэх онгоцны тухай хийсэн буруутгалд Боинг компани хараахан хариу өгөөгүй байна.


Уртнасан