Тайваний иргэд илүү сайн зүйл хэрэглэх эрхтэй
2024-04-10 15:59:59
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайваний хэрэг эрхлэх газар өнөөдөр, 10-нд хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн төлөөлөгч Жу Фэнлянь, цахилгаан машин, нисгэгчгүй онгоц зэрэг эх газрын бүтээгдэхүүн технологийн шинэчлэл, сонголт хийх боломж, үйлдвэрлэлийн бүтэн сүлжээ, зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж, дэлхийд танигдсан давуу талуудтай учир Тайваний хэрэглэгчдэд таашаагдах аргагүй. Харин Тайваний Ардчилсан дэвшилт намын эрх баригчид эх газрын хэрэгцээтэй, загварлаг шинэ бүтээгдэхүүнийг хориглох болсон нь олон нийтэд таалагдахгүй байна. Тэд Тайваний иргэдэд сонголт хийх эрх, ашиг сонирхлыг нь хүндэтгэх, илүү сайн зүйл хэрэглэх боломж олгохыг хүсэж байна гэжээ.