Хятад, Бразилын улс төрийн намуудын семинар болов
2024-04-10 09:45:11
Share
Share this with Close
youtube WeChat

Дөрөвдүгээр сарын 9-нд, Хятадын Коммунист Нам, Бразилын Хөдөлмөрийн намын онолын долоо дахь хамтарсан  семинар Бээжинд болов.

ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчао хэлэхдээ, Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга, Лула да Силва ерөнхийлөгч семинарт баярын захидал ирүүлж, хурлыг сайтар зохион байгуулах чиглэл өгсөн. Энэ жил Хятад Бразилын дипломат харилцааны 50 жилийн ой, мөн ХКН, Бразилын Хөдөлмөрийн нам хоорондоо харилцаа тогтоосны 40 жилийн ой болно. Улс төрийн хоёр намын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, Хятад Бразилын иж бүрэн стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргахад ХКН бэлэн байна гэв.

Бразилын Хөдөлмөрийн намын дарга Глейси Хоффманн, шинэ нөхцөл байдалд Бразилын Хөдөлмөрийн нам ХКН-тай харилцаагаа бэхжүүлж, нам төрийн засаглалын үзэл ойлголт, туршлагаа солилцож, эв нэгтэй нягт хамтран ажиллаж, дэлхийн шинжтэй сорилтын эсрэг гар нийлэн тэмцэхэд бэлэн байна гэв.

Төв хорооны Сахилга бат байцаах хорооны Үндэсний хяналтын хороо, Төвийн санхүүгийн алба, Төвийн намын сургууль зэрэг байгууллагын хариуцлагатай албан тушаалтан, эрдэмтэн судлаачид, Бразилын Хөдөлмөрийн намын өндөр түвшний албан тушаалтнууд хамтарсан хуралд оролцов.

Семинар болохоос өмнө Лю Жяньчао Глейси Хоффманн нар уулзаж, хоёр орны төрийн тэргүүн нарын чухал нийтлэг ойлголтыг хамтдаа хэрэгжүүлэх, намуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.


Уртнасан