Хойд Солонгос найрамдлын жилийн лого гаргав
2024-04-10 10:53:35
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ жил БНХАУ, БНАСАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой болно. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг өчигдөр, 9-ний өдөр мэдээлэхдээ, БНАСАУ ойд зориулан "Хойд Солонгос-Хятадын найрамдлын жил"-ийн лого гаргасан гэв.

Лого тэмдэг дээр Хойд Солонгосын хөх улаан өнгөтэй төрийн далбаа, Хятадын таван одтой улаан далбаа, дипломат харилцааны 75 жилийн ойн бэлгэдэл болгож  “75” гэсэн тоо, солонгос хэлээр бичсэн “БНАСАУ- БНХАУ-ын найрамдлын жил", хятад хэлээр бичсэн "БНХАУ- БНАСАУ-ын найрамдлын жил", БНАСАУ-ын Пхеньян хотын бэлэг тэмдэг болох Ялалтын нум, БНХАУ-ын Бээжин дэх Тэнгэрийн сүмийн зургуудыг багтаан урлажээ.

Хойд Солонгос энэ онд Хятад улстай улс төр, эдийн засаг, соёл зэрэг олон салбарт хоёр талын харилцаагаа хөгжүүлнэ гэж мэдээлсэн байна.