Аж үйлдвэрийн нөөцийг уялдуулан хөгжүүлж байна
2024-04-10 11:46:24
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, 4-р сарын 9-ний өдөр Хэбэй мужийн Чэндэ хотноо Бээжин хотын Эдийн засаг, мэдээллийн технологийн газар, Тяньжин, Хэбэй мужийн аж үйлдвэр, мэдээллийн технологийн газрууд хамтран 2024 оны Бээжин-Тяньжин-Хэбэйн аж үйлдвэрийн нөөцийг бүрэн ашиглах хурал болов. Арга хэмжээний үеэр 5 тэрбум 670 сая юанийн хөрөнгө оруулалттай 14 гол төсөлд гарын үсэг зуржээ. Төслүүдэд ховор металл, шинэ ногоон, нүүрстөрөгч багатай барилгын материал зэрэг салбарыг иж бүрэн хөгжүүлж, ашиглах тухай багтаж байна. 

Хурлыг "Ногоон ба нүүрстөрөгч багатай-хамтын хөгжил" уриан дор зохиож, "2024 оны Бээжин-Тяньжин-Хэбэйн аж үйлдвэрийн нөөцийг иж бүрэн ашиглах аж үйлдвэрийн хамтын ажиллагааны Чэндэгийн санаачилга" гаргав. Санаачилгад засгийн газрын агентлаг, нийгэмлэг, аж ахуйн нэгжүүд харилцан зөвшилцөх, хамтран бүтээн байгуулалт хийх, эрх тэгш, сайн дурын үндсэн дээр давуу талаар харилцан нөхөх, үр ашгийг хуваалцах, уялдаа холбоотой хөгжих зарчим баримталж, аж үйлдвэрийн технологийн инновацийн хамтын ажиллагааны чадавхийг дээшлүүлж, Бээжин-Тяньжин-Хэбэй бүсийн аж үйлдвэрийн нөөц баялгийг иж бүрэн ашиглах хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлж, харилцан нөхөх давуу талтай, нэгдмэл хөгжил бүхий аж үйлдвэрийн инновацийн хамтын ажиллагааны нийгэмлэг байгуулахыг тусгажээ.