Хятадын ГХЯ дөрөвдүгээр сарын 10-нд хэвлэлийн бага хийв
2024-04-10 18:55:25
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин дөрөвдүгээр сарын 10-нд ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалж, гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Хятад улсын шийдвэр зориг өөрчлөгдөхгүй

10-ны өдөр Фитч рейтинг (Fitch Ratings) тайлан нийтэлж, Хятадын бүрэн эрхийн зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн ч үнэлгээний төлөвийг "тогтвортой"-оос "сөрөг" болгон өөрчилсөн байна. Энэ тухайд Хятад улс ямар байр суурьтай байна хэмээн сэтгүүлч асуужээ.

Мао Нин хариулахдаа, энэ тухай Хятадын сангийн яам нэгэнт байр сууриа илэрхийлсэн. Хятад улсын эдийн засаг урт хугацаанд тогтвортой, нааштай хөгжих үндсэн чиг хандлага өөрчлөгдөөгүй бөгөөд бүрэн эрхийн зээлжих зэрэглэлээ хамгаалах шийдвэр зориг, хүчин чадамж өөрчлөгдөхгүй гэжээ.

Хятад улсад хөрөнгө оруулах нь ирээдүйдээ хөрөнгө оруулж буй хэрэг

"саяхан дэлхийн нэр хүндтэй менежментийн зөвлөх компани Керни (Kearney) 2024 оны олон улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын итгэлийн индексийн тайланг гаргаж, Хятад улсыг өнгөрсөн оны долоодугаар байрнаас гуравдугаар байранд шат ахиулсан бөгөөд Хятад улсыг хөгжиж буй зах зээлийн тусгай жагсаалтад нэгдүгээрт жагслаа. Энэ талаар Хятадын тал ямар байр суурьтай байна?" хэмээн сэтгүүлч асуужээ. 

Хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хариулахдаа, таны хэлж буй тайланг бид анхааралдаа авсан. сүүлийн жилүүдэд Хятад улс гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих тусгай хууль тогтоож боловсруулан хэрэгжүүлж, энэ бүхэнтэй холбоотой хууль эрх зүйн тогтолцоогоо боловсронгуй болгосон. Түүнчлэн оюуны өмч, зохиогчийн эрхийн хамгаалалтаа эрчимжүүлж, олон салбарын тогтолцоо дүрмийг боловсронгуй болгож, хөрөнгө оруулалтын орчноо улам тогтвортой, ил тод, төсөөлөхүйц болгосон юм. 

Хятад улс мөн тогтолцооны нээлттэй байдлаа тэлж, өндөр түвшинд олон улсын эдийн засаг, худалдааны дүрэм журамтай уялдан нэгдсээр байна. Тиймд Хятад улсад хөрөнгө оруулах нь ирээдүйдээ хөрөнгө оруулж буй хэрэг юм гэжээ. 

Хятад Орос эдийн засаг, худалдааны хэвийн хамтын ажиллагаа өрнүүлэх эрхтэй

Мао Нин хэлэхдээ, Украины асуудлаар Хятад улс голч шударга, бодитойд суурилсан байр суурь баримталдаг бөгөөд болохын хир эедүүлж эвлэрүүлэхийг хичээж ирсэн. Хятад Орос эдийн засаг, худалдааны хэвийн хамтын ажиллагаа өрнүүлэх эрхтэй, ийм хамтын ажиллагаа нь ямар нэгэн харш саад, хязгаарлалтад өртөх ёсгүй бөгөөд Хятадын тал ямар нэгэн зэмлэл буруутгал, дарамт шаралтад хүлцэхгүй. Зарим орон хэрэв Украины энх тайванд санаа зовж байгаа бол эртхэн хямралыг дуусгахыг хүсэж байна гэжээ.


Хятад улс НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд үргэлжлүүлэн идэвхтэй оролцоно

4-р сарын 9-нд БНХАУ-аас Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад томилсон энхийг сахиулах 27 дахь ээлжийн офицер дайчдад НҮБ-аас “Энх тайвны одон” гардуулсантай холбогдуулан Мао Нин хэлэхдээ, Хятадаас Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад томилсон энхийг сахиулах 27 дахь ээлжийн офицер дайчдад одон гардуулах ёслол 4-р сарын 9-нд тус улсын Өмнөд Киву муж дахь Хятадын хойгийн хуаранд зохиогдож, НҮБ-аас Хятадын 218 офицер дайчинд "энх тайвны одон" гардуулсан юм. НҮБ-ын Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын тогтвортой байдлыг хамгаалах төлөөлөгчийн газрын тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын үйл хэргийг зохицуулах тусгай төлөөлөгч Кейта Хятадын энхийг сахиулах дайчдыг өндрөөр үнэлж, бүх офицер, цэргүүд үүрэг гүйцэтгэхдээ хатуу сахилга бат, мэргэжлийн ур чадвараа бүрэн харуулсан бөгөөд тухайн нутгийн энх тайван, хөгжилд маш чухал хувь нэмэр оруулсан гэсэн юм.

Хятад улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцогч, чухал хувь нэмэр оруулагч бөгөөд Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдийн дунд энхийг сахиулах хүчнээ хамгийн олон томилсон орон буюу нийтдээ давхацсан тоогоор 50 мянган энхийг сахиулах цэрэг дайчдаа томилоод байна. Хятадын энхийг сахиулах цэрэг дайчид НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг чанд мөрдөж, өгсөн зааврын дагуу ажиллаж, энхийг сахиулах үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэсээр ирсэн. Хятад улс уг ажиллагаанд үргэлжлүүлэн идэвхтэй оролцож, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалахад илүү их хүчин зүтгэл оруулахад бэлэн байна гэжээ.