Хятадын ерөнхий сайд "Экологи хамгаалалтын нөхөн олговрын журам"-д гарын үсэг зурав
2024-04-10 18:39:45
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян саяхан "Экологи хамгаалалтын нөхөн олговрын журам"-д гарын үсэг зурснаар эл журам 2024 оны зургаадугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. 

Экологи хамгаалалтын нөхөн олговрын тогтолцоо нь экологийн соёл иргэншлийн тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг байж, Ши Жиньпиний "Цэнгэг ус алтан эрдэнэ, цэцэгт уулс мөнгөн эрдэнэ" хэмээх үзэл баримтлалыг мөрддөг. Энэхүү журам нийт зургаан бүлэг 33 заалттай.