Алаг уулын ам боомт ашигтай ажиллав
2024-04-10 16:27:20
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ оны гуравдугаар сараас Шиньжяны Алаг уулын ам авто замын боомтын импорт, экспортын бараа тээвэрлэлт оргил үедээ хүрлээ. Авто замын боомтоор эхний улиралд 179 мянган тонн бараа импортолж, экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 41.8 хувиар нэмэгдсэн дүн юм.

Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр тус боомтоор 300 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрч, 2800 гаруй тонн бараа тээвэрлэж, гадаад худалдааны өсөлт тасралтгүй нэмэгдэв. Үүний зэрэгцээ Алаг уулын ам авто замын боомтын гаалийн бүрдүүлэлтийн загварыг сайжруулснаар холбогдох аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого нэмэгдэж, импорт экспортын барааны нэр төрлийг баяжуулж байна. Импортын голлох бүтээгдэхүүн шатахуун, үхрийн мах байсан бол, экспортын голлох бүтээгдэхүүн машин механик, тоног төхөөрөмж, бэлэн хувцас байжээ.