“Тайваньтай харилцах тухай хууль” гэгч нь үндсээрээ буруу, хууль бус үйлдэл
2024-04-10 15:18:23
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн Тайваний хэрэг эрхлэх газар өнөөдөр 4 дүгээр сарын 10-нд хэвлэлийн бага хурал хийлгэв. Хэвлэлийн төлөөлөгч Жу Фэнлянь хэлэхдээ, "Нэг Хятад" зарчим бол Хятад Америкийн дипломат харилцаа, гадаад харилцааны улс төрийн үндэс, гол урьтач нөхцөл юм. Америкийн “Тайваньтай харилцах тухай хууль”, “Зургаан зүйлийн баталгаа” гэгч нь "Нэг Хятад" зарчим, Хятад Америкийн хамтарсан гурван албан мэдэгдлээс эрс ухарч, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчиж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс бүдүүлэг оролцсон буруу алхам, хууль бус, хүчингүй шийдвэр. Үүнийг Хятадын засгийн газар эрс эсэргүүцсээр ирсэн. Бодид үйл хэргээр "Нэг Хятад" зарчим, Хятад Америкийн хамтарсан гурван албан мэдэгдлийг сахихыг, мөн “Тайванийг тусгаар тогтнуулах”-ыг дэмжихгүй гэсэн амлалтаа хэрэгжүүлэхийг, “Тайванийг тусгаар тогтнуулах” хагалан бутаргагч хүчинд буруу дохио өгөхгүй байхыг Америкаас шаардаж байна гэв.


Уртнасан