Хүнс, бараа, үйлчилгээний үнэ буурчээ
2024-04-11 10:45:43
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сард хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар нэмэгджээ. Хот суурин газар үнэ тогтвортой, хөдөөд 0.1 хувиар өссөн байна. Хүнсний үнэ 2.7 хувиар буурч, бусад бараа бүтээгдэхүүний үнэ 0.7 хувиар өссөн байна. Өргөн хэрэглээний барааны үнэ 0.4 хувиар буурч, үйлчилгээний үнэ 0.8 хувиар өсчээ. Эхний гурван сард бүх Хятадын хэмжээнд хэрэглээний үнэ өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байна.

Хэрэглээний үнэ гуравдугаар сард өмнөх сараас 1 хувиар буурсан байна. Дотор нь нарийвчлан үзвэл хот сууринд 1 хувиар, хөдөө орон нутагт 0.7 хувиар буурсан байна. Хүнсний үнэ 3.2 хувь, бусад барааны үнэ 0.5 хувь, өргөн хэрэглээний барааны үнэ 0.9 хувь, үйлчилгээний үнэ 1.1 хувиар буураад байна.