Хятад, Японы хүмүүнлэгийн солилцооны форум болов
2024-04-11 10:20:13
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Хятадын олон нийтийн дипломатын нийгэмлэг болон Японд суугаа Хятадын ЭСЯ-наас зохион байгуулсан Хятад Японы дээд түвшний хүмүүнлэгийн солилцооны X форум Токио хотноо боллоо. 

"Шинэ эриний шаардлагад нийцсэн, бүтээлч, тогтвортой Хятад Японы харилцаа бий болгох" уриан дор болсон уг форум нь улс төр, эдийн засаг, соёл урлаг, залуучууд, хэвлэл мэдээлэл зэрэг олон салбар форумаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Хятадын Олон нийтийн дипломатын нийгэмлэгийн тэргүүн Ү Хайлүн уулзалтад оролцож хэлэхдээ, БНХАУ-аас Японд суугаа элчин сайд Ү Жянхао, Японы ерөнхий сайд асан Ясуо Фукуда, Японы Гадаад харилцааны сайд Масахиро Комура нар оролцож, илтгэл тавьсан бөгөөд Хятад, Японы эрдэмтэн судлаач, залуучуудын 100 гаруй төлөөлөл оролцов. 

Ү Хайлүн хэлэхдээ, Хятад, Японы өнөөгийн харилцаа санаанд хүрэхээр сайн биш байна. Хоёр тал улс төрийн харилцан итгэлцэл тааруу, олон нийтийн таатай байдал суларч, хоёр орны харилцаанд гуравдагч этгээд хөндлөнгөөс оролцох зэрэг олон асуудал тулгарч байна. Иймээс ард түмэн, соёлын солилцооноос эхэлж, Хятад, Японы олон салбарын солилцоо, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх нь чухал юм. Хятад Япон хоёр орон эв найрамдалтай амьдарч, хоёр ард түмэн бие биенээ хүндэтгэж, харилцан амжилтад хүрэхийг хүсэж байна гэжээ.