Парис-2024 олимпын 250 мянган тасалбар нэмж борлуулна
2024-04-11 09:54:52
Share
Share this with Close
youtube WeChat

Ирэх долоо хоногт Парис-2024 зуны олимп эхлэхэд 100 хоног үлдлээ гэж тоолж эхэлнэ. Олимп зохион байгуулах хорооны дарга Тони Эстангу өчигдөр, 100 хоногийн тооллого эхэлснээс хойш 17 дахь өдрийн өглөө, олимпийн наадмын 250 мянган тасалбарын шинэ багц худалдаанд гаргана гэв. Шинээр борлуулах тасалбарын 50 хувь нь 100 еврогоос доош үнэтэй байна. Өмнө нь тасалбар авч чадаагүй үзэгчдэд боломж олгож байгаа юм гэж Тони Эстангу хэлжээ.