Гуанжөүгийн үзэсгэлэнд оролцогчдыг хил гаалиар шуурхай нэвтрүүлж байна
2024-04-11 15:20:06
Share
Share this with Close
youtube WeChat

Гуанжөүгийн 135 дахь үзэсгэлэн ирэх даваа гаригт, 15-нд эхлэх юм. Үзэсгэлэнд оролцох зорчигчдын хилээр орж гарах урсгал нэмэгдэж, Бай Юнь олон улсын нисэх буудал, Пажөүгийн зорчигч тээврийн боомтуудаар давхардсан тоогоор өдөрт 219 тээврийн хэрэгсэл, 31 мянган зорчигч орж гарч байна.

Бай Юний хилийн шалган нэвтрүүлэх цэгт үзэсгэлэнд зориулсан тусгай орц гаргаж, дотоод гадаадын хүмүүсийн гаалийн бүрдүүлэлтийг хялбарчилж байна. Орчуулагчдын баг гаргаж, саадгүй харилцах нөхцөл бүрдүүлжээ. Гуандүн мужаас хэрэгжүүлж буй 144 цагийн дотор хилээр дамжин өнгөрөхөд визгүй зорчих журам мөрдөж, үзэсгэлэнд оролцогч 54 улсын виз бүртгүүлж амжаагүй бизнес эрхлэгчдэд туслахаар Бай Юнь нисэх буудалд хилээр нэвтрэх түр зөвшөөрөл олгож байна.

Үүний зэрэгцээ тус олон улсын нисэх буудлын шалган нэвтрүүлэх цэг нь Гуанжөүгийн үзэсгэлэнгийн бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн нисэх онгоц, хөлөг онгоц, тэдний ажилтнуудыг 24 цагийн турш гаалиар шуурхай нэвтрүүлэх боломж бүрдүүлжээ. Наньшагийн хилийн шалган нэвтрүүлэх цэг далайн боомт, далайн тээврийн компаниудтай нягт хамтран ажиллаж, үзэсгэлэнд тавигдах бараа тээвэрлэх хөлгүүдэд гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийж, урьдчилсан шалгалт хэвийн байвал, боомтод орж ирмэгц ажиллах боломж бүрдүүлж өгсөн байна.


Уртнасан