Их Британийн иргэдэд Орос хилийн хориг тавилаа
2024-04-11 09:54:27
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Оросын эсрэг авсан Их Британийн бодлогын хариу болгож, тус улсын 22 иргэнд хилийн хориг тавьсан гэж ОХУ-ын Гадаад харилцааны яамны веб сайтад өчигдөр, 10-нд нийтэлсэн мэдэгдэлд өгүүлжээ.

Их Британи Оросын эсрэг хэтрүү, хэм хэмжээнээс давсан бодлого явуулж байна. Үүний хариу болгож, Их Британийн засгийн газар, интернет мэдээлэл, хууль, хуулийн салбарын нэр бүхий хүмүүст хилийн хориг тавьж байна гэжээ.

Украиныг бүх талаар дэмждэг Их Британийн бодлого ялагдана. Оросыг эсэргүүцэж хориг тавьсаар байвал, бид хатуу хариу барина гэж Гадаад харилцааны яамны мэдэгдэлдээ дурддсан байна.

 

Уртнасан