Өмнөд Солонгосын өндөр албан тушаалтнууд огцорлоо
2024-04-11 15:21:23
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 11-ний үдээс өмнө Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордноос мэдээлэл хийв. Ерөнхийлөгч Юн Сок Ёл хэлэхдээ, парламентын сонгуульд эрх баригч Үндэсний хүчний нам ялагдал хүлээснийг хүлээн зөвшөөрч байна. Засгийн газрын түвшинд шинэчлэл хийнэ гэж мэдэгдэв. Ерөнхий сайд Хан Дак Су, ерөнхийлөгчийн ордны тамгын газрын дарга, Бодлогын газрын дарга зэрэг албан тушаалтнууд огцроод байна.

Эрх баригч Үндэсний хүчний намын онцгой байдлын эсрэг арга хэмжээний хорооны дарга Хан Дунг Сон үг хэлж, парламентын сонгуульд нам нь ялагдсан тул хариуцлага хүлээж огцрохоо мэдэгдэв. Парламентэд шинээр сонгогдсон гишүүдэд Хан Дунг Сон баяр хүргэж, улс төрийн шинэчлэлийг ахиулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.