Визийн хөнгөлөлтийн гэрээнд Хятад Гүрж гарын үсэг зурав
2024-04-11 09:47:55
Share
Share this with Close
youtube WeChat

Тбилисийн мэдээ: Гүржид суугаа Хятадын элчин сайд Жөү Чянь болон Гүржийн Гадаад харилцааны сайд Далчашвили нар өчигдөр, 10-нд Тбилис хотод энгийн паспорттай иргэдийг харилцан визээс чөлөөлөх тухай Хятад, Гүржийн хэлэлцээрт гарын үсэг зурав.

Жөү Чянь хэлсэн үгэндээ, хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор, Хятад, Гүржийн иргэд харилцан визгүй зорчих, айлчлах, харилцан суралцахаар нааш цааш чөлөөтэй явах боломжтой болно. Хятад, Гүрж харилцан хүндэтгэж, харилцан ашигтай хамтдаа хожиж буйг хэлэлцээр харуулж байна. Хятад, Гүрж стратегийн түншлэл тогтоосны дараах хоёр талт харилцааны чухал амжилт юм гэв.

Хэлэлцээр ёсоор Хятад, Гүржийн энгийн паспорт эзэмшигчид хилээр орох, гарах, дамжин өнгөрөхдөө 30 хоног визгүй болж,  мөн 180 хоногт оршин суух боломжтой хугацаа нь 90 хоногоос хэтрэхгүй байх ёстой юм.