Америк Япон хүйтэн дайны үеийн сэтгэхүй баримталж байна гэв
2024-04-12 16:27:42
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр /4 сарын 12/ Америкт суугаа Хятадын ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Америк Японы удирдагчдын уулзалтын үеэр Хятадтай холбоотой сөрөг үг, үйлдэл гаргасан тухайд сэтгүүлчдийн асуултад хариулав.

Хэвлэлийн төлөөлөгч, Америк Япон хүйтэн дайны сэтгэхүйгээр бүлэглэлд хувааж, Тайваньтай холбоотой, далай тэнгистэй холбоотой, цөмийн зэвсгийн бодлоготой холбоотой асуудлаар Хятадыг гүтгэн дайрч, Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчиж байна. Үүнийг Хятад улс маш их дургүйцэж, эрс Америкт эрс хатуу эсэргүүцэл илэрхийлсэн гэв.

Цаг үеийн чиг хандлагаа дагаж, хүйтэн дайны үеийн сэтгэхүйгээ орхиж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байж, Хятадын эсрэг "жижиг бүлэглэл" байгулулахаа больж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг алдагдуулахгүй байхыг Америк, Японд шаардаж байна. Хятад улс өөрийн бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо тууштай хамгаалах болно гэжээ.