Хятадын лити батерей дэлхийн жишигт хүрсэн
2024-04-12 10:45:58
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёр хоногийн өмнө, 10-ны лхагва гаригт Хятад, Америк, Европын холбоо гурван талын хэрэглээний бүтээгдэхүүний аюулгүй байдлын сайд нарын 8 дугаар хурал Ханжөүд болж, Хятадын Гаалийн ерөнхий газар, Америкийн Хэрэглэгчийн бүтээгдэхүүний аюулгүй байдлын хороо, Европын холбооны Хууль зүй болон Хэрэглэгчийн ерөнхий газар зэрэг гурван тал "дижитал оюун ухаан хийгээд хамтын аюулгүй байдал" уриан дор хуралдав. Ухаалаг бүтээгдэхүүний аюулгүй байдал, мэдээлэл солилцох зэрэг асуудлыг голчлов.

Өчигдөр болсон дугуй ширээний уулзалтад оролцогчид лити батерейд ихээхэн анхаарч байгааг сэтгүүлч мэдээлэв. Экспортын гурван шинэ бүтээгдэхүүний нэг болох Хятадын лити батерейн экспорт 2023 онд өсөж, экспортын хэмжээ 457 тэрбум 400 сая юань хүрсэн бөгөөд өмнөх оноос 33 хувиар нэмэгдсэн юм. Салбарын мэргэжилтнүүд Хятадын лити батерейн чанарыг үнэлж, Хятадын лити батерейн стандарт дэлхийн жишигт хүрсэн гэв.