ДХБ-аас 2023 оны дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдааны тоон мэдээллийг нийтэлжээ
2024-04-12 18:52:26
Share
Share this with Close
youtube WeChat

Дөрөвдүгээр сарын 10-нд ДХБ-аас 2023 оны дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдааны тоон мэдээллийг нийтэлжээ. Тоо баримтад харуулснаар, 2023 онд дэлхийн экспортын худалдааны нийт үнийн дүн 23.8 их наяд ам.долларт хүрсэн нь 4.6 хувиар буурсан байна. Харин 2023 онд Хятадын экспортын олон улсын зах зээлд эзлэх хувь хэмжээ нь 14 хувьд хүрч, 2022 оныхтой бараг тэнцсэн байна. Ингэснээр Хятад улс 7 жил дараалан дэлхийн барааны худалдааны хамгийн том орны статусаа хадгалж байгаа юм.

ДХБ-ын тоо баримтад харуулснаар, 2023 онд Хятадын импорт, экспортын нийт хэмжээ 5.94 их наяд ам.долларт хүрсэн байна. Энэ нь хоёрдугаарт жагссан Америкаас 0.75 их наяд ам.доллароор илүү юм. 2023 онд олон улсын зах зээлд Хятадын экспортын хэмжээ 14.2 хувьтай гарсан нь 2022 оныхтойгоо бараг тэнцсэн бол мөн оны Хятадын импортын олон улсад эзлэх хувь хэмжээ 10.6 хувьтай гарсан нь мөн өмнөх оныхтойгоо бараг тэнцсэн байна.

ДХБ-ын төсөөлснөөр, 2024 онд дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдаа 2.6 хувиар өсөх төлөвтэй байна. Гэхдээ нөхцөл байдал тааруу бол 1.6 хувьд хүрч магадгүй гэжээ.