Запорожье станцын аюулгүй байдлыг баталгаажуулахыг Хятад дэмжинэ
2024-04-12 09:48:34
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 4 дүгээр сарын 11-нд, ОУАЭХА удирдах зөвлөл хуралдаж, Запорожье цөмийн цахилгаан станц дроны дайралтад өртсөн тухай хэлэлцжээ. ОУАЭХА-т суугаа Хятадын төлөөлөгч, сайд Ли Сун Хятадын байр суурь, үзэл баримтлалыг танилцуулж, цөмийн төхөөрөмжийн аюулгүй байдлыг баталгаажуулахад ОУАЭХА бүтээлч үүрэг гүйцэтгэх ёстой, холбогдох талууд хүлээцтэй байж, цөмийн станцид аюул учруулах үйлдэл гаргахгүй байх ёстойг онцлов. Түүнчлэн, ятган эвлэрүүлэх зөв чиг баримталж, Запорожье цөмийн цахилгаан станцын аюулгүй байдлын эрсдэлийг арилгахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалав.

Ли Сун хэлэхдээ, цөмийн аюулгүй байдлын асуудал бол Украины хямралын нэг тал бөгөөд асуудлыг шийдвэрлэх нь Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх хэтийн төлөвөөс хамаарна. Олон улсын хамтын нийгэмлэг ятган эвлэрүүлэх зөв чиглэл баримталж, хямралыг энхийн арга замаар шийдвэрлэх аливаа хүчин чармайлтыг урамшуулан дэмжиж, мөргөлдөгч талуудад туслан тэдэнд боломж нээж өгч, цөмийн аюулгүй байдлын эрсдэлийг тууштай арилгах нь зүйтэй. Хятадын тал цаашид ч бодит шударга байр суурь баримталж, эерэгээр ятган зуучилж, дайны гал зогсоохын төлөө, Украины хямралыг улс төрийн арга замаар шийдвэрлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэж онцлов.


Уртнасан