Чюэчяо-2 хиймэл дагуул үүргээ амжилттай гүйцэтгэлээ
2024-04-12 10:37:49
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр (4-р сарын 12) Чюэчяо-2 хиймэл дагуул тойрог замын харилцаа холбооны туршилтаа дуусгасан тухай Хятадын Сансар судлалын үндэсний удирдах газар мэдэгдэв. Хиймэл дагуулын платформ болон даацын ачаалал хэвийн ажиллаж, чадамж, гүйцэтгэл нь даалгаврын шаардлагад нийцэж байна. Энэ нь сарыг судлах төслийн дөрөв дэх үе шат болон сарны дотоод, гадууд хайгуулын дараачийн ажилд холбооны үйлчилгээ үзүүлэх боломжтой хэмээн үнэлжээ. 

Чюэчяо-2 хиймэл дагуулыг гуравдугаар сарын 20-нд хөөргөсний дараа замд нь засвар хийж, дөрөвдүгээр сарын 2-нд төлөвлөсөн ёсоор сарыг тойрсон 24 цагийн том эллипс тойрог замд оруулах. Дөрөвдүгээр сарын 6-нд Чюэчяо-2 хиймэл дагуул сарны ар, харанхуй талд хайгуул хийж байгаа Чан-Э-4-тэй холбоо тогтоох туршилтыг амжилттай давсан байна. Дөрөвдүгээр сарын 8-9-ний хооронд хиймэл дагуул болон "Чан-Э-6" тандагч аппараттай холбооны туршилт хийсэн байна. 

Чюэчяо-2 хиймэл дагуул болон Тяньдү туршилтын хиймэл дагуул нь сарны эргэн тойронд том зууван хэлбэртэй тойрог замыг өөрийн тойрог зам болгон ашиглаж буй нь Чюэчяо-2 холбооны хурдыг нэмэгдүүлж, сарны өмнөд туйлын бүсийн холбооны хамрах хүрээг ихээхэн сайжруулаад зогсохгүй, хиймэл дагуулын түлшийг хэмнэж, энэ тойрог замд удаан хугацаагаар ажиллах боломж олгож байна. 

Цаашид Чюэчяо-2 хиймэл дагуул нь төлөвлөгөөний дагуу Чан-Э-4 болон мөдхөн хөөргөх гэж буй Чан-Э-6 нислэгт холбооны үйлчилгээ үзүүлж, холбогдох шинжлэх ухааны илрүүлэлт хийх боломжоор хангах юм.