Хятадын дэвшүүлсэн саналыг гишүүд дэмжлээ
2024-04-12 09:48:36
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, 4-р сарын 11-нд Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад "Мэдээллийн технологийн гэрээний үйл ажиллагааг хэвийн явуулах, ач холбогдлыг нэмэгдүүлэх тухай санал" дэвшүүлж, мэдээлэл, харилцаа холбооны технологийн бүтээгдэхүүний худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалж, тус уриалгыг гишүүд дэмжлээ. 

"Мэдээллийн технологийн гэрээ" нь мэдээлэл, харилцаа холбооны технологийн бүтээгдэхүүний худалдаанд нээлттэй, ил тод, урьдчилан таамаглах боломжтой орчин бүрдүүлж, бүтээгдэхүүний худалдаа, технологийг дэлгэрүүлэхэд түлхэц үзүүлсэн гэж Хятад улс онцолжээ. Сүүлийн жилүүдэд дэлхийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбар эрчимтэй хөгжиж, ДХБ-ын гишүүн орнууд нягт хамтран ажиллаж, цаг үетэй хөл нийлүүлэн алхахын тулд холбогдох ажлыг ахиулж, салбарын сүүлийн үеийн хөгжлийн байдлыг илүү сайн тусгаж, бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэхийг ДХБ хүсэж байна. Үүний тулд Хятад улс ДХБ-д жил бүр мэдээлэл харилцаа холбооны технологийн бүтээгдэхүүний дэлхийн худалдааны тайлан гаргаж, худалдааны саад тотгорыг арилгах, салбарын харилцаа, бодлого боловсруулагчдын харилцаа холбоог бэхжүүлэхийг зөвлөж байна гэжээ. 

Хятадын саналыг гишүүд нааштай үнэлж, уг санал нь бүтээлч, эерэг санал гэж үзэж, цаашид Хятадын талтай холбогдох ажлыг хэлэлцэж, сайжруулахад бэлэн байна гэжээ.