Японы хүн ам 13 жил дараалан буурлаа
2024-04-12 15:30:44
Share
Share this with Close
youtube WeChat

Өнгөрсөн 2023 оны 10 сарын 1-ний байдлаар, түр оршин суугч гадаадын иргэдийг оруулаад Японы хүн ам 124 сая 352 мянга болж өмнөх оноос 595 мянган хүнээр цөөрч, 13 жил дараалан буурсан байна. Энэ жилүүдэд Японы хүн нэг жилд 837 мянгаар буурч байсан нь хамгийн өндөр үзүүлэлт байсан гэж өнөөдөр, 12-нд нийтэлсэн Дотоод хэрэг, харилцаа холбооны яамны тоо баримтад дурджээ.

Мөн Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамнаас өнөөдөр гаргасан урьдчилсан тоо баримтанд, өнгөрсөн онд Японы нэг өрхөд байх хүн амын тоо 2 хүн байснаас анх удаа буурч 1.99 хүн болжээ. 2047 он гэхэд энэ тоо 1.92 болж буурах төлөвтэй байна.