Японд хандаж хатуу эсэргүүцэл илэрхийлэв
2024-04-12 15:51:14
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, дөрөвдүгээр сарын 11-нд Японд суугаа Хятадын ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, Япон Америкийн удирдагчдын уулзалтаар гаргасан Хятадтай хамаатай сөрөг хандлагын талаар сурвалжлагчийн асуултад хариулав. Хэвлэлийн төлөөлөгч, Хятадын амин чухал ашиг сонирхол, Хятадын анхаарч буй чухал асуудлыг хүндэтгэж, стратегийн харилцан хөнгөлөлттэй байх харилцааг ахиулах чухал нийтлэг ойлголт хэрэгжүүлэх ёстой. Хөршөө золиослох, Хятадын дотоод засаглалд хөндлөнгөөс оролцох, Хятадын ашиг сонирхлыг хохироох үйлдлээ зогсоох, Хятад Японы харилцааг илүү их хохиролд оруулахаас зайлсхийхийг Японд шаардаж байна гэв.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятадын тал удаа дараа ятгасаныг үл тоомсорлож, Япон Америкийн удирдагчдын уулзалт болон хамтарсан мэдэгдэлд Хятадтай холбоотой асуудлыг санаатай дур мэдэн хөөрөгдөж, Хятадын дотоод засаглалд хөндлөнгөөс ноцтой оролцож, Хятадын талын ашиг сонирхлыг хохироосон. Япон Америк цэргийн холбоогоо эрчимжүүлж, бүлэглэл болон хувааж сөргөлдөх нь зөрчил мөргөлдөөн үүсгэх эрсдэлтэйн зэрэгцээ бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд заналхийлэх юм. Японы үйлдэл нь Хятад Японы улс төрийн дөрвөн баримт бичгийн зарчмаас няцаж, олон улсын хууль, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг зөрчсөн тул Хятадын тал эрс эсэргүүцэж, дургүйцлээ хатуу чангаар илэрхийлсэн гэв.