Владимир Путин: Украины асуудлаар хэлцэл хийхэд бэлэн, гэхдээ бодитой биш байр суурь тулгахыг зөвшөөрөхгүй
2024-04-12 09:15:39
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өчигдөр, 11-ний пүрэв гаригт, Украины асуудлыг шийдвэрлэх талаар бүтээлч яриа хэлцэл өрнүүлэхэд Орос бэлэн байна. Гэхдээ бодитой биш байр суурь тулгахыг зөвшөөрөхгүй гэжээ.

Өчигдөр айлчилж ирсэн Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзахдаа, Украины асуудлаар энх тайвны зохицуулалтын хурал хийхийг Орос дэмжинэ, гэхдээ бодит байдлаас бүрмөсөн хальсан ямарваа төслийг бидэнд тулгахыг зөвшөөрөхгүй гэжээ.

Орос Украин хоорондын зөрчил маргааныг энх тайвнаар шийдвэрлэхийг Орос ерөөс орхиогүй, Украины асуудлаар бүтээлч яриа хэлцэл өрнүүлэхэд бэлэн байна. Гэтэл Украин хэлэлцээ хийхээс татгалзаж, дайны талбарт Оросыг ялахаар оролдсон. Энэ бол биелшгүй гэдгийг тэд одоо мэдэж байгаа. Тэд хүндрэлтэй байдалд нэгэнт орсон. Оросын тал сүүлийн үед Украины эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгсөн нь Украин Оросын холбогдох тоног төхөөрөмжид дайралт хийсэний хариу арга хэмжээ гэж Владимир Путан нэмж хэлсэн байна.


Уртнасан