Эхний улирлын импорт экспорт 10 их наяд юань давав
2024-04-12 16:35:08
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр (12-ны өдөр) Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба хэвлэлийн бага хурал хийж, Гаалийн ерөнхий газрын албаны хүн мэдээлэл хийж, эхний улиралд Хятад улсын импорт экспортын бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээ түүхэндээ анх удаа 10 их наяд юань давлаа гэв. 

Гаалийн статистик мэдээгээр, эхний улиралд Хятадын импорт экспортын бараа бүтээгдэхүүний худалдааны нийт хэмжээ 10 их наяд 170 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 5 хувиар өссөн байна. Үүний дотор экспорт 5.74 их наяд юань болж, 4.9 хувиар, импорт 4.43 их наяд юань болж, 5 хувиар өссөн байна. Импорт, экспортын өсөлтийн хурд сүүлийн зургаан улиралд шинэ дээд амжилт тогтоосон байна.