Сансрын тойрог замд тархины цахилгаан бичлэг хийж туршив
2024-04-12 15:29:23
Share
Share this with Close
youtube WeChat

Шэньжөү-17 хөлгийн сансрын нисгэгчдийн баг тойрог замд сансрын станцад тархины цахилгаан бичлэг хийж туршив. Энэ туршилтыг олон шаттай явуулах бөгөөд эхний туршилт амжилттай болжээ.  

Тойрог замд тархины цахилгаан бичлэг турших нь хүний тархинд үзүүлэх сансрынхтай адил оюун ухаан бүтээхийн төлөө юм. 

Судлаачид сансрын станцад очсон олон багийн сансрын нисэгчидтэй хамтран ажиллаж, туршилтын процесс, техник хангамж, дүн шинжилгээ гаргах зэрэг олон талын эрэл хайгуул хийж байна.  Хятадын сансрын нисэгчдийн шинжлэх ухааны судалгааны сургалтын төвд сансрын орчинтой төстэй зориудын тоноглосон лабортори байдаг. Эрдэмтэд энэ лабораторийг ашиглан туршилт хийдэг ажээ.

Туршилт эхлэх үед сансрын нисэгчид сансартай адил  нам орчинд орж, эхлээд харьцангуй тайван байдлын тоон өгөгдөл цуглуулна.  Эдгээр тоон өгөгдөл нь цааш үргэлжлэх судалгааны суурь болдог. Дараа нь сансрын нисэгч удирдлагын хөшүүрэг, товчлуур хэрэглэж, туршилтын үүрэгт хариу өгнө. Эрдэмтэд компьютерт ирсэн тоон өгөгдөлтэй нэгтгэн сансрын нисгэгчийн тархины чадварт ерөнхий таамаглал хийдэг.

Эх сурвалжид мэдээлж буйгаар, Хятадын сансрын нисэгчдийн шинжлэх ухааны сургалт судалгааны төв сансрын станцын судалгааны платформыг ашиглаж, сансрын нисэгчидтэй хамтран сансарт тархины цахилгаан бичлэг хийж, цаашид мэдрэлийн хэлхээ, танин мэдэхүй зэрэгт нээлт хийхийг хүсч байна.