Хятадын БХЯ байр сууриа илэрхийлэв
2024-04-12 16:42:36
Share
Share this with Close
youtube WeChat

Дөрөвдүгээр сарын 12-ны үдээс хойш Хятадын БХЯ-ны мэдээллийн товчооны дарга, хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Ү Чянь сүүлийн үеийн асуудлаар мэдээлэл хийв. 

Ү Чянь хэлэхдээ, Америк болон Хятадын Тайванийн бүс хоорондын аливаа хэлбэрийн албан ёсны солилцоо, цэргийн харилцааг Хятад улс эрс эсэргүүцнэ. Энэ бол бидний тодорхой байр суурь. Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг, Тайванийн асуудлыг шийдвэрлэх нь Хятадын дотоод хэрэг бөгөөд хөндлөнгийн оролцоог тэвчихгүй. "Тайванийг тусгаар тогтнуулах" гэсэн салан тусгаарлах үйл ажиллагаанд Хятадын Ардын Чөлөөлөх Арми ямар ч хэлбэрийн цохилт өгөхөд бэлэн  гэжээ.