Улс төрийн зохицуулалт хямралаас гарах гарц гэв
2024-04-12 09:44:50
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан өчигдөр, 11-ний пүрэв гаригт Украины асуудлыг хэлэлцэх Аюулгүйн зөвлөлийн хуралд хэлэхдээ, Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах нь хямралаас гарах цорын ганц арга зам юм гэв.

Гэн Шуан хэлэхдээ, Украины дайн үргэлжилсээр, хүмүүнлэгийн байдал ноцтой хүндэрсээр, сөрөг үр дагавар үргэлжилсээр байна. Мөргөлдөөн улам ээдрээтэй болж, удаан үргэлжилж байгаад Хятад улс зовинож байна. Ингэж эцэс төгсгөлгүй үргэлжилбэл, гэм зэмгүй энгийн иргэд улам зовж, бүс нутаг, дэлхий дахинд тааварлашгүй эрсдэл, сорилтууд нүүрлэх болно. Мөргөлдөөн, сөргөлдөөнд ялагч гэж байхгүй. Украины хямралаас гарах цорын ганц гарц бол улс төрийн шийдэл. Талууд ярилцан хэлэлцэж, улс төрийн аргаар зохицуулах алхам хийж, нөхцөл байдлыг намжаах, гал зогсоох, дайнаа дуусгахыг Хятад улс уриалж байна. Олон улсын хамтын нийгэмлэг эвлэрүүлэн зуучлах хүчин чармайлтаа нэмэгдүүлж, идэвхтэй нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй байна гэжээ.