Ази Номхон далайн бүсэд Америк пуужин байрлуулахыг эрс эсэргүүцнэ
2024-04-12 18:35:30
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 12-ны үдээс хойш Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албаны дарга, хэвлэлийн төлөөлөгч, ахлах хурандаа Ү Чянь мэдээлэл өгчээ.

“Сүүлийн өдөр Америкийн Номхон далайн армийн командлагч ярилцлага өгөхдөө, ойрын хугацаанд Америк Энэтхэг, Номхон далайн бүсэд дундын зайн тусгалттай  пуужин байрлуулахаар төлөвлөж байна гэв. Энэ тухай Хятадын тал ямар байр суурьтай байна?” гэж сэтгүүлч асуулаа.

Ү Чянь хэлэхдээ, Ази Номхон далайн бүсэд Америкийн зүгээс дундын зайн тусгалттай пуужин байрлуулах нь маш аюулгүй үйлдэл, энэ нь бүс нутгийн улс орнуудын аюулгүй байдалд ноцтой заналхийлэх бөгөөд энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулах учраас Хятад улс эрс эсэргүүцэж байна. Америкийн тал бусад орнуудын аюулгүй байдлыг хүндэтгэн, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд эвдлэг учруулах үйлдлээ даруй зогсоох ёстой гэжээ.