Ливанаас Израилийг пуужингаар дайрсан гэж мэдэгдэв
2024-04-13 15:04:11
Share
Share this with Close
youtube WeChat

Израилийн арми өчигдөр 12-ны өдөр хийсэн дайны тухай мэдээлэлд, тухайн шөнө тус улсын хойд хэсэг Ливанаас хөөргөсөн 40 орчим пуужингийн довтолгоонд өртөж, эндэж бэртсэн тохиолдол гараагүй гэжээ.

Мэдээлэлд дурдсанаар, эдгээр пуужингийн заримыг нь Израйль сөнөөж, зарим нь задгай газар унасан байна. Түүнчлэн Израилийн агаарын довтолгооноос хамгаалах систем мөн орой Ливанаас Израиль руу хил давж ирсэн "Хезболла" бүлэглэлийн хоёр нисгэгчгүй онгоцыг саатуулсан байна. Мөн өдрийн өглөө Израилийн арми Ливаны нутаг дэвсгэрээс Израилийн хойд хэсэг рүү олон удаа хөөргөсөн ажиллагааг илрүүлж, хүний амь эрсдээгүй байна.

Ливаны "Хезболла" бүлэглэл 12-нд мэдэгдэл нийтэлж, тус байгууллага Ливаны өмнөд хэсгийн тосгон, суурин руу Израилийн дайралт хийсний хариуд мөн өдөр Израильд эзлэгдсэн Заура бүсэд олон арван пуужин харважээ.