Ван И гадаадын зочидтой уулзав
2024-04-13 15:17:15
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 12-нд Бээжинд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн үйл хэрэг хариуцсан гүйцэтгэх нарийн бичгийн дарга Алис Шабана, Мюнхений аюулгүй байдлын бага хурлын сангийн дарга Изингер нартай уулзав. 

Ван И Алис Шабанатай уулзахдаа, Ази Номхон далайн бүс нутагт үймээн самуун биш хөгжил цэцэглэл хэрэгтэй, хагарал бутрал бус хамтын ажиллагаа шаардагдаж байна. Хятад улс тус байгууллагатай эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, жинхэнэ олон талт үзлийг хамтаар хамгаалж, дэлхийн хөгжлийн санаачилга болон тус байгууллагын НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн уялдаа холбоог бэхжүүлэхэд бэлэн байна гэжээ.

 Алис Шабана хэлэхдээ, "Бүс ба Зам" санаачилга, Дэлхийн хөгжлийн санаачилга, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хамтаар ахиулж, Ази Номхон далайн бүс нутгийн хөгжил цэцэглэлтийг ахиулахад бэлэн байна.

Ван И Изингертэй уулзахдаа, Хятад улс Герман, Европтай хамтран ажиллаж, хамтдаа хожсон, хамтдаа хөгжсөн түншүүд бөгөөд хоёр талын нийтлэг ашиг сонирхол санал зөрөлдөөнөөсөө хол илүү байдаг. Ноён та цаашид ч илүү их үр нөлөө үзүүлж, Мюнхений аюулгүй байдлын бага хурлыг ахиулахаар дамжиж Хятад, Герман, Хятад Европын солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд нааштай хувь нэмэр оруулахыг хүсэж байна.